asuult

2012 оны 05-р сарын 26 Нийтэлсэн Enkhtuya

ОЦМХ-ний асуулт

1. Эхийн санаа / төрмөл, гол, шинэ, зорьсон санаа /

2. Эх түүний үндсэн ойлголт / сэдэв, зохиомж, төлөвлөгөө /

3. Эхийн бүтэц

4. Эхийн хэв маяг буюу найруулбарын төрөл тус бүрийн онцлог, ялгарах шинж

5. Эхийн хувиргал

6. Найруулга түүний шаардлага, найруулгын алдаа, найруулгын төрөл зүйл

7. Өгүүлбэрзүй түүний судлах зүйл, өгүүлбэрийн утга

8. Өгүүлбэрийн гол ба дэлгэрүүлэгч гишүүд түүний утга, илрэх арга, хэлбэр

9. Бүтэц ба бүтэц бус өгүүлбэр, хэлц ба хэлц бус өгүүлбэр

10. Өгүүлбэрзүйн холбоо, холбох ёс

11. Холбоо үг түүний онцлог, үүрэг, ангилал, хэлц бус холбоо үг

12. Хэлц холбоо үгийн онцлог, ангилал

13. Өгүүлбэрийн хувиргал

14. Үгзүй түүний судлах зүйл, хэлзүйн үндсэн ойлголт

15. Үгийн утга, утгын хэв шинж, утгазүйн ай

16. Үгийн хувиргал / үгийн гадаад ба дотоод утга /

17. Монгол үгийн бүтэц, үгийн бүтэц дэх бүтээврүүдийн байр

18. Үг бүтэх ёс, үг бүтэх арга

19. Үгсийн аймаг, үгсийг аймаглах зарчим, нэрлэх ба төлөөлөх үг

20. Бүтээвэр түүний утга, онцлог, ангилал

21. Жинхэнэ нэрийн онцлог, ангилал

22. Тэмдэг нэрийн онцлог, ангилал

23. Тооны нэрийн онцлог, ангилал

24. Орон цагийн нэрийн онцлог, ангилал

25. Үйл үгийн онцлог, ангилал

26. Туслах үгийн аймаг, онцлог, ангилал

27. Авиа авиалбарын харьцаа, авиалбарын утга ялгах шинж

28. Эгшиг авиалбарын онцлог, ангилал

29. Гийгүүлэгч авиалбарын онцлог, ангилал

30. Зөв бичих дүрэм түүний зарчим, тогтолцоо

МХД-ийн асуулт

1. Монгол хэлний сургалтын агуулгын үечлэл, тус бүрийн онцлог

2. Бага боловсролын түвшинд төсөлт ажлыг зохион байгуулах нь, монгол хэлний хичээлтэй холбогдох нь

3. Бага боловсролын монгол хэлний стандартын агуулгын айгаар цогц чадамж төлөвшүүлэх нь

4. Монгол хэлний хичээлийг интеграцчилах нь

5. Бичгийн ажлын төрлүүд / зохион бичлэг, чөлөөт зохион бичлэг /

6. 12 жилийн сургуулийн 1-р ангийн монгол хэлний хичээлийн үндэсний хөтөлбөр

7. 12 жилийн сургуулийн 2-р ангийн монгол хэлний хичээлийн үндэсний хөтөлбөр

8. 12 жилийн сургуулийн 3-р ангийн монгол хэлний хичээлийн үндэсний хөтөлбөр

9. 12 жилийн сургуулийн 4-р ангийн монгол хэлний хичээлийн үндэсний хөтөлбөр

10. Монгол хэлний хичээлээр сурагчдыг үнэлэх нь / стандар ба стандарт бус үнэлгээ, тест, бүтээлийн сангаар үнэлэх нь /

11. Монгол хэлний хичээлээр эх дээр ажиллуулах нь, уншлагын хэлбэр, чанар, төрөл, сурагчдын хэл яриаг хөгжүүлэх нь

12. 12 жилийн сургуулийн 1, 2-р ангийн монгол хэлний сурах бичгийн бүтэц, агуулга

13. 12 жилийн сургуулийн 3, 4-р ангийн монгол хэлний сурах бичгийн бүтэц, агуулга

14. Зургаан настныг цагаан толгойд сургах онцлог, сургалтын орчин

15. Хичээнгүй бичигт сургах арга, гадаад дотоод хүчин зүйл

УЗ-ын асуулт

1. Зохиолд сэдэв утгын задлал хийх

2. Зохиолд явдал, зохиомжийн задлал хийх

3. Зохиолд дүрийн задлал хийх

4. Хүүхдийн зохиолын онцлог

5. Хүүхдийн шүлгийн онцлог

6. Д.Цэвэгмид хүүхдийн зохиолч болох нь

7. Д.Содномдорж хүүхдийн зохиолч болох нь

8. Ж.Дашдондог хүүхдийн зохиолч болох нь

9. Сургаал зохиолын онцлог

10. Блумын асуултыг уран зохиолын хичээлд хэрэглэх нь

Монгол бичгийн асуулт

1. Монгол бичгийн дэвсгэрлэх ёс, ангилал, зөв бичих зүйд холбогдох нь

2. Монгол бичгийн үг бүтээх дагавар, ангилал, тэдгээрийг зөв бичих нь

3. Монгол бичгийн нэрийн хувилал, онцлог, түүний зөв бичих зүй

4. Монгол бичгийн үйлийн хувилал, онцлог, түүний зөв бичих зүй

5. Зарим үйл үгийн / ав-, хөв-, жив-, хана-, суна-, чинэ-, туна-, өг- / өвөрмөц хувилал, түүний зөв бичих зүй

ulsiin shalgaltiin eh

2012 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Enkhtuya

Ус шиг

Дээдийн эрхэм сайн чанар эгээ л ус мэт.

Ус бүхий л амьд амьтныг ундаалж тэтгэх атлаа ер хэнтэй ч үл тэмцэлдэнэ. Хүмүүсийн байхыг хүсдэггүй доорд газар тэр оршино.

Сайн чанарыг эзэмшсэн хүмүүн, сайхан аж төрөх нь газрын тулд, хэлхээ холбоо нь хайрын тулд, үг гээч нь итгэлийн тулд, сайхан ажил төрөл нь биелүүлж гүйцэтгэхийн тулд, хөдөлгөөн нь амьд явахын тулд байдаг гэж ойлгодог.

Энэ бүхнийг гүйцэлдүүлэхдээ ухаант хүмүүн эгээ л ус шиг, бусад эд зүйлтэй зөрчилддөггүй.Тийм учраас алдаа гаргадаггүй.

1. “ дээдийн “ гэсэн үгийг ойролцоо утгатай үгээр солин найруулаарай.

2. Диаграммын огтлолцсон хэсэгт эх өгүүлбэрт байдаг адил шинж, өгүүлбэр эхийн ялгаатай шинжийг харьцуулаарай..

3. “явахын тулд” холбоо үгийн холбоо, харьцаа, хэрэглүүрийг тодорхойлоорой

4.Тодруулсан өгүүлбэрийг цөм өгүүлбэр болгон хувиргаарай.

5. Тоочсон нийлмэл өгүүлбэрт ямар тэмдэг хэрэглэх вэ?

А. . Б. ., В. , Г. :

Хориг

Хувингаа дүүрнээр нь байлгая гэвэл, өчүүхэн ч хөдөлгөж хазайлгалгүй түших ёстой.

Хутгаа хурц байлгая гэвэл үргэлж хэрэглэх хэрэггүй.

Алт эрдэнэсээр дүүрсэн байшинг бүтнээр нь хадгалах боломжгүй.

Алдар хүндийг амталж, эд баялгийг эзэмшсэн хүн тэр дороо л бардам болж, үйлдсэн гэмийн төлөөсөнд шийтгэл ирдгийг амархан мартдаг. Ажил хэрэгтээ амжилт олж сайн нэрийг дуулах юм бол даруйхан энэ бүхнээ орхиж, аглагт даяанчлан суусан нь дээр.

1. Эхийн хэв маягийг тодорхойлоорой.

2. Эхээс үйл хөдлөлийн шинж заасан үгийг түүж бичээрэй.

3. Хутгаа хурц байлгая гэвэл үргэлж хэрэглэх хэрэггүй өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон хувиргаарай.

4. Хоршсон нийлмэл нэр үгийг олоорой.

5. “баялгийг” холбогдох зөв бичих дүрмийг тайлбарлаарай

Хигээс

Дугуйны нэг гол дээр гучин хигээс тулдаг.Гэвч дугуйг дугуй болгож байгаа зүйл нь гагц тэр хигээснүүд бус, хигээсний завсрын хоосон зай ч мөн юм. Шавраар ваар урладаг.Гэвч түүнийг ашиглах нь доторх хоосон зайнаас хамаардаг.Байшин барихдаа ханыг нүхэлж хаалга цонх гаргадаг.Гэвч ингэлээ гээд байшин болчихгүй. Гол нь түүний дотор багагүй хэмжээний хоосон зай байж л сая ашиг нь гарна.Үүнээс үзвэл, ямарваа эд зүйл нэгэн зорилгод нийцэж байвал басхүү өөр зорилгод ч ашиглаж болно гэдэг нь тодорхой байна.

1. гол дээр” гэсэн үгийг хэлбэржсэн үгээр солин найруулаарай.

2. гол үгийн цөм, салмал, шилжмэл, олдмол утгыг бичээрэй.

3. Эхэд буй өгүүлбэрээс сонголт хийж захирах, анхааруулах өгүүлбэр болгон хувиргаарай.

4. ашиг нь гарна холбоо үгийн ”нь” нөхцөлийн утгыг тайлбарлан бичээрэй.

5. Эхийн цогоцолборыг догол мөрөөр ялган бичээрэй. Хэчнээн хэрэг явдал байна вэ?

................

Таван өнгөнд нүд гялбадаг.

Таван авианд чих төөрдөг.

Таван амтыг хүн ялгаж чадахаа больдог.

Морь унаж, ан хөөхөд зүрх хөөрдөг.

Хосгүй үнэт эрдэнэсийг эзэгнэх хүсэл нь хүнийг гэмт үйлдэл уруу түлхдэг.

Тиймээс төгс ухаант хүмүүн амьдралаа бүрэн дүүрэн байлгахад тэмүүлэхээс биш, чамин тансаг эд зүйлсийн хойноос хөөцөлддөггүй.Тэрээр сүүлчийнхээс нь татгалзаж, эхнийх дээр л өөрийгөө хязгаарладаг.

1. “таван” үгийн утга, бүтцийг тайлбарлаарай. Бичил эхэд гарчиг өгөөрэй.

2. “Хосгүй үнэт эрдэнэсийг эзэгнэх хүсэл нь хүнийг гэмт үйлдэл рүү түлхдэг.” өгүүлбэрийг баймж утгаар нэмж найруулаарай..

3. Тиймээс төгс ухаант хүмүүн амьдралаа бүрэн дүүрэн байлгахад л тэмүүлэхээс биш , чамин тансаг эд зүйлсийн хойноос хөөцөлддөггүй. Өгүүлбэрт хураах хувиргал хийгээрэй.

4. зүрх хөөрдөг хэлцийн утгыг тодорхойлж, ойролцоо утгатай хэлцийг олоорой.

5. тэмүүлэхээс үгийн балархай эгшиг ямар үүрэгтэй вэ?

А. эгшигжүүлэх б. ялгах

Нэр алдар-доромжлол

Нэр алдар, гутамшигт доромжлол хоёр нь мэргэн ухаантны хувьд угтаа адилхан л юм.

Хүмүүний бие энэ хүнд ачааг даадаггүй. Нэр алдар, гутамшигт доромжлол хоёр угтаа адилхан гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хүндлэл өргөмжлөл гэдэг бол ухаантай хүний хувьд доромжлолоос ялгаагүй.Тиймээс өргөмжлөл хүндлэл ирэхийн цагт тэр эгээ л тунгалаг хоосон зүйлийг нэвт харж буй мэт хэнэггүй байдаг. Хүндлэл үгүй болоход ч мөн ер үл ажирна.

Нэр алдар доромжлол хоёр ав адилхан хоосон гэдэг нь угтаа ийм л учиртай.

1. Эхийн гол санааг хэлц өгүүлбэрээр илэрхийлж бичээрэй.

2. “үл ажирна” хэлц холбоо үгийн бүтцийг тодорхойлоорой

а. туслах үг + үг б. баймж үг + үг в. үг + холбох үг

3. Хүндлэл өргөмжлөл гэдэг бол ухаантай хүний хувьд доромжлолоос ялгаагүй. өгүүлбэрт буй хүндлэл өргөмжлөл гэсэн үг ямар утгатай үг вэ?

а. Ойролцоо б. Төсөөт в. Зүйлчилсэн г. Эсрэг

4. Хүмүүний бие энэ хүнд ачааг даадаггүй. Өгүүлбэрт утгын хувиргал хийгээрэй.

5. өргөмжлөл үгийг монгол бичгээр бичээрэй.

Гүн, эрхэмсэг хоёр

Эртний мэргэд хамгийн өчүүхэн, гайхалтай, хүртэшгүй зүйлийг ч сайн мэддэг байжээ.

Тэдний сэтгэлгээ угт нь хүрэхийн аргагүй гүн, тэдний төрх байдал халдахын аргагүй эрхэмсэг.

Ай даа, Тэд өвлийн гол дээгүүр явж байгаа мэт тийм аядуу намдуу , эгээ л хөршүүдээсээ эмээж байгаа юм шиг тийм хянуур, яг л эрхэм зочин шиг биеэ хичээнгүйлэн барьдаг байжээ.

Ай даа, Тэд эгээ л хаврын хайлмагтсан мөсөн дээр гишгэх мэт тийм болгоомжтой, холтсыг нь ч хуулаагүй мод мэт тийм энгийн, эгээ л хязгааргүй уудам хөндий мэт нүдэнд баригдашгүй булингарт усан мэт тийм нууцлаг байжээ.

Хэн тэднийг зогсоож, хэн тэднийг тодорхойлж чадах сан билээ?

1. Доорх үгэнд ойролцоо үгийн эгнээ үүсгэж бичээрэй.

өчүүхэн

гайхалтай

2. Эртний мэргэд хамгийн өчүүхэн, гайхалтай, хүртэшгүй зүйлийг ч сайн мэддэг байжээ. Өгүүлбэр зүйн задлал хийгээрэй.

3. аядуу, намдуу, хянуур, болгоомжтой, энгийн, барагдашгүй, нууцлаг нэр өгүүлэхүүнүүдийн утгын харьцааг тодорхойлоорой.

А. Ойролцоо б. Төсөөт в. Зүйлчилсэн

4. мод үгийн төрөл утгатай үгийг бичээрэй

5. баригдашгүй холбогдох зөв бичих дүрмийг тодорхойлоорой

Итгэх үү?

Үг цөөн тусмаа үнэнд ойрхон.

Хүчтэй салхи өдөржин шуурдаггүй, ширүүн бороо өдөржин ордоггүй.

Тэнгэр ч газар ч мөнх оршихгүй.Тэр тусмаа хүн мөнх амьдарч бүр чадахгүй. Ёс зүйтэй хүн өөрөө сайн үйлстэй эгнэнэ.Бүхнээ гээсэн хүн гарз хохиролтойгоо эгнэнэ.

Эгээ л сайн хүн сайн хүнтэйгээ, бүхнээ гээсэн хүн мөн өөр шигээ бүхнийг гээсэн хүнтэй нөхөрлөх дуртайн адил.

Эргэлзээ л итгэлийг үгүй хийдэг.

1. газар үгэнд утгын хүрээ үүсгээрэй. / цөм, салмал, шилжмэл, олдмол /

2. “Эргэлзээ л итгэлийг үгүй хийдэг” өгүүлбэрийг солбицсон төсөөт өгүүлбэр болгон хувиргаарай.

3. “Үг цөөн тусмаа үнэнд ойрхон.” Өгүүлбэр ямар өгүүлбэр вэ?

А. Хэлхэц, УНӨ Б.хэллэг, УНӨ

В. Хэлхэц, ЗНӨ Г. Хэллэг, ЗНӨ

4. “Хүчтэй салхи өдөржин шуурдаггүй” өгүүлбэрт буй тодотгол гишүүнийг өөр үгээр солин найруулаарай.

5. үнэн үг орсон хэвшмэл хэлцүүдийг бичээрэй.

Өвчин

Ихийг мэддэг хэрнээ юу ч мэддэггүй мэт биеэ авч явдаг хүн бүхнээс дээгүүр, бүхнээс эрүүл.

Юу ч мэддэггүй хэрнээ ихийг мэддэг мэт дүр эсгэгч хүн жинхнээсээ өвчтэй. Бие өвчилнө гэдэг бол жинхэнэ өвчин биш.

Ухаант хүмүүн өвчнийг яг л энэ шинж чанарынх нь үүднээс хардаг тул тэр үнэндээ ер жинхнээсээ өвчилдөггүй.

1. Дараах хэллэгийг гүйцээж бичээрэй.

Монгол хэлний холбоо үг зэрэгцэх, ....................... гэсэн хоёр холбоо харьцаанд суурилдаг.

2. “ухаант хүмүүн” холбоо үгийн холбоо харьцаа, арга, хэрэглүүрийг тодорхойлоорой.

3. ухаан үгийг үгийн сангийн үндсэн нэгжүүдэд хувиргаарай.

4. Тодруулсан өгүүлбэрт тонгоргох хувиргал хийгээрэй.

5. шинж чанарынх нь холбоо үг ямар холбоо үг вэ?

а. үгийн санжсан б. утгазүйжсэн

в. хэлзүйжсэн г. бүхэлзүйжсэн

Гол хүн хоёр

Гол мөрөн уруугаа урсдаг учраас л тал хөндийг эрхшээн захирч чаддаг.

Ухаант хүмүүн бусдаас илүү гарахын тулд бусдыг өөрөөсөө доогуур тавьдаг.

1. Эхийн өгүүлбэрүүд утга санаагаараа ямар өгүүлбэр вэ?

а. Эсрэг б. Ойролцоо

в. Төсөөт г. Зүйлчилсэн

2. 1-р өгүүлбэр дэх холбоо үгийг хэлц ба хэлц бусаар нь ангилж бичээрэй.

3. “ доогуур тавьдаг” холбоо үгийг ойролцоо утгатай үгээр нь солин найруулаарай.

4. Тодруулсан өгүүлбэрийн утга санааг нэмэн дэлгэрүүлээрэй.

5. Захируулан угсруулан холбох үүрэгтэй үгийг эхээс түүвэрлэж бичээрэй.

Ухаантны илрэл

Үнэн үг уран гоё байдаггүй. Уран гоё үг хуурмаг байх нь элбэг.

Сайн хүн уран үгтэй байдаггүй.Уран үгтэн үнэнч бус байх нь л олонтоо.

Юм мэддэг хүн нотлох гэдэггүй.Нотолж байгаа хүн юу ч мэддэггүй. Ухаант хүмүүн юу ч хурааж хуримтлуулдаггүй. Хэрэв ямархан нэгийг нөөцөлж хуримтлуулж байвал бусдын төлөө л тэр.

Өөрт буйг тэр бусдад тараан өгдөг.

Тиймээс ч түүний хуримтлал байнга арвижиж байдаг.

1. Сайн хүн уран үгтэй байдаггүй. өгүүлбэр дэх харилцан угсарсан холбоог ялган бичээд арга, хэрэглүүрийг нь бичээрэй.

2. гоё үгэнд ойролцоо нэрийн эгнээ үүсгээрэй.

3. Дараах хэллэгийг гүйцээж бичээрэй.

үг+туслах

үг+..............

үг+баймж үг гэсэн бүтэцтэй хэлц холбоо үгийг ............. хэлц холбоо үг гэнэ.

Үнэн үг уран гоё байдаггүй. өгүүлбэрийг гишүүдээр зурж, үнэн гишүүнийг тайлбарлаарай.

4. нөөцөлж үгийг монгол бичгээр бичээрэй.

Хоосон

Замын хажуугаар чиргүүлтэй машин өнгөрөв. Машины ар дахь чиргүүл энд, тэнд ойж буун, тар, няр, хийх нь хоосон буйг тод илтгэнэ.Ер нь хоосон юм гэгч ийм сүржин байдаг ажээ хэмээн бодож явтал, нэг чиргүүлтэй машин зөрөв. Харин чиргүүл нь дааж ядсан тээштэй учир тар няр, хийх сүржин дуу чимээ үл сонсогдон даруухан өнгөрөв.

1. Эхийн шинэ санааг олоорой.

2. хоосон үгээр хэлц холбоо үүсгээрэй

3. Тод бичсэн өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүнийг тодорхойлоорой.

А. Захын болон гол дэлгэрүүлэгчтэй

Б. Гол болон дэд дэлгэрүүлэгчтэй

В. Захын болон дэд дэлгэрүүлэгчтэй

Г. Бүх дэлгэрүүлэгч гишүүнтэй

4. Зөв харгалзаа үүсгээрэй

чиргүүл нь хэлзүйжсэн хэлц холбоо үг

дуу чимээ хэлц бус холбоо үг

тээштэй учир үгийн санжсан хэлц холбоо үг

тод илтгэнэ хэлбэржсэн энгийн үг

5.Эхэд нэрлэхийн тийн ялгалын нөхцөлтэй үг хэд байна вэ? Утгыг тодорхойлоорой.

. Суудал

Өглөөдөө манан буданд хучаастай, өдөртөө самбай цагаан үүлэнд бүрхээстэй бүргэдийн суудалд хэн дурлах билээ. Орчлонгийн ёс, олны бодол өөр өөр болохоор мөрөөдлийн оргилд үхэн хатан зүтгэгч бас бий бөлгөө.

Өндрийн суудал мөнхийн залаатай биш гагцхүү түүнийг алив нэгийг бүтээгчийн илч шингэсэн буйг эс мэдвээс эгшнээ амьсгал хураах гашуун тавилан тосдог ажээ.Тиймээс ч өндөрт үүрээ зассан бүргэд талд хоолоо эрдэг гэнэм. Уулын бэлд амьдрал буцална.

1. Эхийн зорьсон санааг олоорой

2. уул үгийн харьяа утгатай үгийг бичээрэй.

3. самбай цагаан үгийн бүтцийг тодорхойлоорой.

А. хамжиж үгийн санжсан холбоо үг

Б. хамжсан нэрийн холбоо үг

4. Тодоор бичсэн өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүнийг солин найруулж төсөөт утгатай өгүүлбэр үүсгээрэй.

5. Эхэд буй өвөрмөц хэлцийг түүж, утгыг тайлбарлаарай.

Сайхан

Сайхны бэлгэ тэмдэг бол дөрвөлжин бус гурвалжин бус олон өнцөгт бус. Зөвхөн тойрог. Тэргэл саран мэт дүгрэг тойрог. Тойрогт дутуу юм байдаггүй, илүү юм байдаггүй. Дутуу юмгүй илүү юмгүй бүхэн төгс төгөлдөр. рэг тойрог.. Төгс төгөлдөр гэгч сайхан.

(Д. Батбаяр)

1. Эхээс цөм өгүүлбэрийг ялган 2,3 бүрэлдэхүүнтэй өгүүлбэр аль нь болохыг тодорхойлоорой.

2. Төгс төгөлдөр гэгч сайхан. өгүүлбэрзүйн задлан ялгал хийгээрэй.

3. Эхний өгүүлбэрт тонгоргох хувиргал хийгээрэй.

4. Ерөнхийлөх утгатай өгүүлбэрийг ялган холбоог нь тодорхойлоорой.

5. Дараах үгүүдийн утгыг тайлбарлаан монгол бичгээр бичээрэй.

бэлэг, билэг, билиг, бэлгэ

Хавар

Хэвлийдээ тийчилсэн яргуйг элгэн дээрээ бүүвэйлж, хөрст газар нялхарна.

Нүдэн булгийн хөвөөнөө нүүдлийн шувуу үдэлж, ухаа ангирын ганганаанд ус гол мэлмэрнэ.

1. Өгүүлбэрүүдийн бүтцийг тодорхойлорой. /зөвийг тэмдэглээрэй /

А. 1. УНӨ Б. 1. Угсарсан хэлхэц

2. Цөм бус өгүүлбэр 2. Хэллэг- ЗНӨ

В. 1. хэллэг – ЗНӨ Г. 1.ХоНӨ

2. хэллэг – ЗНӨ 2. Хэллэг-ЗНӨ

2. “ганганаа” үгүйн бүрэн задал хийгээрэй.

3. Хэвлийдээ тийчилсэн яргуйг элгэн дээрээ бүүвэйлж, хөрст газар нялхарна өгүүлбэрийг гишүүдээр зурж тайлбарлаарай.

4. Нэр үг+ нэр үг бүтэцтэй хэлц бус холбоо үгийг ялгаарай.

5. бүүвэйлж холбогдох зөв бичих дүрмийг тодорхойлоорой.

Зун

Баланд согтсон эрвээхий буцах цэцгээ эс олон эргэлдэнэ.Өнгө, өнгийн цэцгэн даашинзтай охидыг өөр хооронд нь ялгахад цэцгээ андуурсан эрвээхий шиг нүд төөрнө. Сүүнд бялуурсан ишиг, хурга сул хивэн тийрнэ. Сүүдэр хайсан салхи нарны туяанд дуниартан, сүр бараатай уулс унтаа юм шиг зүүрмэглэнэ.

1. Эхийн шинэ санааг тодорхойлоорой.

2. Шууд тусагдахуун гишүүнийг эхээс түүж тодорхойлоорой.

3. “нүд төөрнө” ямар үг вэ? /зөвийг тэмдэглээрэй/

А. Үйлийн холбоо үг Б. Үгийн санжсан хэлц холбоо үг

В. Утгазүйжсэн хэлц холбоо үг Г. Хэлзүйжсэн хэлц холбоо үг

4. Баланд согтсон эрвээхий буцах цэцгээ эс олон эргэлдэнэ өгүүлбэрийн гишүүн өгүүлбэрийг өөр өгүүлбэрээр солин найруулаарай.

5. сүүдэр үгийн хэлзүйн утгыг тодорхойлоорой.

Өнгөрсөн цаг

Жил жилийн намар болсон тариа шиг бодол зүрхэнд хонож, нэг л өглөө шанхны минь үсэнд хяруу дэвсэн одно.

Төвшин амьдралдаа ханаж явсан өдрүүдээ эргэн дурсахад сэтгэл минь ижил сүргээсээ хоцорсон аргамаг шиг дэмий л дороо эргэцэж цовхчино. Он цагийн урсгал цээжинд харзлан, олон олон дуртгалыг үйж урссан бодогдоно. Унасан навч салхины аясаар эргэлдэн одох шиг цаг эргэж , хоног хоногоор элэн мартагдана. Нэгэнт өнгөрөн одсон цаг нэрийг нь мартсан танилын сураг шиг...

Өнгөрсөн цаг миний эмхэлж чадаагүй амьдрал, эхэлж завдаагүй ажлыг минь аль хэдийнээ аван талийжээ. Ертөнцийн жам хоног хоногоор өртөөлөхөд ерөөсөө хүн өнгөрснөө нэхэн олохоор дэмий л адган яарах юм.

1. Ертөнцийн жам хоног хоногоор өртөөлөхөд ерөөсөө хүн өнгөрснөө нэхэн олохоор дэмий л адган яарах юм. Өгүүлбэрийг гишүүдээр, цөм бүтцээр хураагаарай.

2. Жил жилийн намар болсон тариа шиг бодол зүрхэнд хонож, нэг л өглөө шанхны минь үсэнд хяруу дэвсэн одно. өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.

А. цөм бус өгүүлбэр

Б. хэллэг, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр

В. хэлхэц, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр

3. унасан навч холбоо үгийн холбоо, харьцаа, аргыг нь тодорхойлж бичээрэй.

4. цовхчино үгийн холбогдох зөв бичих дүрмийг тайлбарлаарай.

5. Эхийн хэв маягийг тодорхойлоорой.

Зам

Аль нь эхлэл юм, аль нь ч төгсгөл юм, алсад зурайн одох зам залхуутайхан мөлхөнө.Талыг туулж, тайгыг нүхлэн одсон замыг дагавал хонины бэлчээрээс холын холд хөтлөн одно. Зам намайг залхууран хэвтэнэ гэж бодовч нэхэн эс гүйцнэ. Тийм үү.

1. “Тийм үү” ямар өгүүлбэр вэ?

А. Бүтэц асуух өгүүлбэр Б. Бүтэц бус хандах өгүүлбэр

В. Зөвшин асуух өгүүлбэр

2. Талыг туулж, тайгыг нүхлэн одсон замыг дагавал хонины бэлчээрээс холын холд хөтлөн одно. өгүүлбэрт өгүүлбэрзүйн задлан ялгал хийгээрэй.

3. Зам залхуутайяа мөлхөнө. өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.

а. Хэлц өгүүлбэр б. Хэлзүйжсэн өгүүлбэр

в. Цөм бус өгүүлбэр г. Цөм өгүүлбэр

4. зам цөм, салмал, шилжмэл, олдмол утгыг олорой.

5. дагавал үгийг үйлийн нөхцөлдүүлэн холбох бусад нөхцөлөөр хувилган, бүтээврийг нэрлээрэй.

Араншин

Хүн бүгд эх газарт төрсөн атлаа эрхэс гараг уруу тэмүүлж харна.Тэгж явахдаа дэгж дэрвэж өссөн газар шороогоо үл анзаарна. Харин эрхэс гарагт очоогүй атлаа энгүй тэнгэрт нисвэл эх газраа эрхгүй санан бушуухан буух сан гэж мөрөөднө. Хүний араншин гэгч ийм ажгуу.

1. Тодруулсан өгүүлбэрийг гишүүдээр зурж тайлбарлаарай.

2. Эхээс үгийн санжсан хэлц холбоо үгийг олж холбоо харьцааг нь тодорхойлоорой.

3. “Эх газраа” гэсэн хэлц холбоо үгэнд хэлзүйн утга хэд байна вэ?

А. 1 Б.2 В. Огт байхгүй

4. “хүний араншин” сэдвээр 4 мөрт зохиогоорой.

5. мөрөөд биеэр төгсгөх нөхцөлөөр хувирган дүрмийг тайлбарлаарай.

Аялдах гэгч үү?

Амьдрал ховорхон ч алив зүйлд аялдан дагах аваас өөрөө өөрийнхөө эрх чөлөөнд хязгаар тавьж буйгаа үл ойшооно. Хэрэв өөрийнхөө оюун билгээр зөв, бурууг эс тунгаан хэн нэгний үгийг хууль мэт сохроор аялдах аваас буулганд орсон үхэр мэт болох билээ.Тийм ухаангүй толгойн зовлонг бие эдэлнэ.

Ер нь аялдах гэгч үү! Хөлөө захирах толгой бус, толгойгоо зовоох хөл ажээ.

1. Төгсгөлийн өгүүлбэрийн эсрэг утгатай өгүүлбэрийг тодорхойлоорой.

а. гишүүдээр эсрэгцсэн б. нөхцөлөөр эсрэгцсэн в. өгүүлбэрийн санаагаар эсрэгцсэн

2. Эхээс харилцан угсрах холбоо бүхий үгийн харьцаануудыг сонгон бичээрэй.

3. Ер нь аялдах гэгч үү? өгүүлбэрийн утгыг тодорхойлоорой.

а. Бодот баймжит өгүүлбэр б. Зайлшгүй баймжит өгүүлбэр

в.Бололцоот баймжит өгүүлбэр

4. Тийм ухаангүй толгойн зовлонг бие эдэлнэ. өгүүлбэрзүйн задлал хийж бичээрэй.

5. !-ийн тэмдгийг ямар өгүүлбэрт хэрэглэдэг вэ? Жагсаан бичээрэй.

Үг

Муу үг мохоо хутга. Мохоо ч гэсэн хутга хойно хуруу эсгэнэ.Үгэнд зүсүүлсэн зүрхний шарх аньдаггүйг хэн ч үл анзаарна.

Муу үг мохоо хутганаас дор юм санж.

1. “үл анзаарна” хэлзүйжсэн хэлц холбоо үгийн бүтцийг тодорхойлоорой.

а. туслах үг+үг б. баймж үг+ үг в. холбох үг+ үг

2. Муу үг мохоо хутга өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.

а. Хэлхэц өгүүлбэр б. Цөм өгүүлбэр в. Цөм бус өгүүлбэр

3. Эхээс шууд бус тусагдахууныг ялган утга, хэлбэрийг нь бичээрэй.

4. Эхийн утга санааг илэрхийлэх хэлц бичээрэй.

5. Муу үг мохоо хутганаас дор юм санж. өгүүлбэртэй ойролцоо утгатай өгүүлбэр зохиож бичээрэй.

::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::

Хяслан

Голдрилынхоо чулууг өөгүй болтол нь хүлхсэн голын уснаа өлөн, гэнэн загас хоол эрэн, өдөржин өөдөө, уруугаа сүрэглэн сүлжилдэв.

Өлөн, гэнэн хоёрын алин нь өрсөж үмхэх бол гэж загасчин өнгө хуурамчийг илтгэх “ халбагаа” солин, голын уснаа дэгээгээ цөхрөлтгүй өдөржин шидэв.

Хэрсэн загас, хаясан дэгээ хэн хэн нь таарсангүй...Хяслан гэгч тэр буй заа.

1. Эхийн гол санааг нэг өгүүлбэрээр илэрхийлээрэй.

2. Хэрсэн загас, хаясан дэгээ хэн хэн нь таарсангүй. өгүүлбэрийг цөм өгүүлбэр болгон бичээрэй. Ямар хувиргал вэ?

3. Хяслан гэгч тэр буй за. өгүүлбэрийг тодорхойлоорой.

а. анхааруулах утгатай б. захирах утгатай

в. заах утгатай г. ерөнхийлөх утгатай.

4. “.................шидэв” гэсэн өгүүлэхүүнийг “шидэлцэв” гэсэн байдлын утгаар өөрчилбөл ямар хувиргал болох вэ?

а. Салаалах б. Тонгорох в. Дэлгэрүүлэх

5. хуурамчийг бүтцээр задалж, бүтээврийг тодорхойлоорой..

Уулс

Хормойгоо шуун мацсаар оройд нь хүрэхэд ч холын бараа бүү хэл, ойрын даваа ч харагдахгүй хангайн уулс өндөр юм. Мориор давхиад оройд нь гарах олон жижигхэн толгодоо говийнхон Хайрхан хэмээн нэрлэнэ. Уулыг хэрэв өндрөөр нь үнэлбэл хангайн уулсаас өндөр уул хаана ч байхгүй. Харин холын бараа харагддагаар нь үзвэл говийн хайрхан шиг өндөр уул бас үгүй. Хангайн уулсын оргилд гарвал энгүй тэнгэрийн мандал нь намхан биш байжээ. Өдөрчийн бараа харагдах говийн хайрхнаас тэнгэрийн хаяа нь алсхан цэнхэртнэм.

1. Эхийн хэв маягийг тодорхойлоорой.

2. “өдөрчийн бараа” холбоо үгийн утга, арга, хэрэглүүр, холбоог нь тодорхойлоорой.

3. Мориор давхиад оройд нь гарах олон жижигхэн толгодоо говийнхон Хайрхан хэмээн нэрлэнэ.” өгүүлбэрт тонгоргох хувиргал хийж бичээрэй.

4. Эхээс үндсээрээ байгаа тэмдэг нэрийг түүж бичээрэй.

5. тэнгэр үгийн харьяа утгатай үгийг бичээрэй.

Эргүүлэг

Усны эргүүлэг тогтуухан атлаа хусны унасан навчийг ээрүүлийн түүдэг шиг эргүүлэн байснаа гэнэт живүүлэн уусгав.

Навч хөвөн гарч ирэхийг хүлээвч юу ч болоогүй юм шиг ус тогтуухан атлаа эргүүлэг нь усаа шөвөгдөн эргэнэ.Хаанаас ч юм, салхи хэдэн навчис шилбүүрдэн эргүүлэгт оруулав.Навчис биестэйгээ уралдах мэт тойрон эргэвч, төдөлгүй эргүүлийн ногоон усанд залгигдаж далд оров оо ...

Эргүүлгийн эрч хүч өнгөндөө бус, гүндээ байдаг юм санжээ.

1. Эхийн гол санааг тодорхойлоорой.

2. 2-р өгүүлбэрийг хурааж хэлзүйжсэн нэрлэсэн өгүүлбэр болгож бичээрэй.

3. Навчис биестэйгээ уралдах мэт тойрон эргэвч, төдөлгүй эргүүлийн ногоон усанд залгигдаж далд оров оо ...ямар өгүүлбэр вэ?

А. цөм бус өгүүлбэр б. зэрэгцсэн хэлхэц өгүүлбэр

в. угсарсан хэлхэц өгүүлбэр

4. шилбүүрдэн үгийг монгол бичгээр бичээрэй

5. Харьяаны утгатай тодотгол гишүүдийг холбоо үгтэй нь түүж бичээрэй.

Могой

Өвөл могой газар доогуур орж ичнэ.Газар гэсээгүй хөлдүү үед цагаан сар болно. Цагаан сараар могой цайлах дом хийдэг. Гэрийн эзэгтэй данхтай халуун цай юмуу, сүү барьж “ Могой гуай, могой гуай, манайд ирж цай уугаарай. Сар шинэ болж байхад оролгүй яахав. Манайд ирээрэй.” гэхчлэн “гуйж гувшин” гэрээ тойруулан сүү өргөдөг байна. Зун болно. Өвөл могой цайлах дом хийсэн айлд могой ордоггүй байна. Үүнийг тайлбарлахдаа “ өвөл уриад байхад нь очиж чадаагүй, одоо уриагүй байхад нь очилтой биш ” гэж нэрэлхээд ордоггүй юм гэж тайлбарладаг билээ.

1. Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг ялган, нэр өгөөрэй.

2. Цагаан сараар могой цайлах дом хийдэг. Өгүүлбэрзүйн задлал хийгээрэй.

3. Өгүүлбэрийн нөхцөл буюу баймж утгатай үгийг буруу бичсэн байгааг олж, дүрмийг нь тайлбарлаарай.

4. Өвөл могой газар доогуур орж ичнэ. өгүүлбэрт хураах хувиргал хийгээрэй.

5. “ичнэ” үгийн ижиү үгийг олж, холбоо үгээр тайлбарлаарай.

Цаг үе

Бүгд чамайг дайсагнаж байвал чи цаг үеэ давж гараагүй байна гэсэн үг. Цаг үе чинь чамайг хэтэрхий өндөрт, бас дэндүү тусгаарлагдмал байхыг харах ёсгүй. Өөрийн амьдарч буй цаг үедээ хавчигдаж байгаа хүн нэг бол цаг үеэсээ хангалттай хэмжээнд түрүүлээгүй байна, нэг бол хангалттай хоцроогүй байна.

1. Эхийн төрмөл болон гол санааг тодорхойлж бичээрэй.

2. цаг үе утгын болон бүтцийн хувиргал хийгээрэй

3. Онцолсон үгийн бүтээврүүдийг нь зааглан нэрлэн бичээрэй.

4. хангалттай үгийн эсрэг утгатай үгийг жагсаан бичээрэй.

5. Бүгд чамайг дайсагнаж байвал чи цаг үеэ давж гараагүй байна гэсэн үг. Өгүүлбэрт тонгоргох хувиргал хийгээрэй..

Хайр уу ?

Бодгаль хэдий чинээ эрх чөлөөтэй, хүчирхэг болно түүний хайр төдий хэр чөлөөтэй, хүчтэй болно. Эцэстээ тэрбээр дээд хүн болохыг хүснэ, учир нь улирч өнгөрсөн бүхэн түүний хайрыг тайтгаруулж чадахаа больдог.

Би өнгөрснөө хайрладаг уу? Амьдрахын тулд би түүнийг устгачихсаан. Би өнөөдрөө хайрладаг уу? Амьдрах нөхцөлөө бүрдүүлэхийн тулд би түүнээс нүүр буруулсаан.

1. Эхээс хэлц холбоо үгийг ялган тодорхойлоорой.

2. Хайр, эрх чөлөө,эцэстээ үгийн утгын зүйлийг тодорхойлж бичээрэй.

3. Төлөөлөх утгатай үг эхэд хэд байна вэ? сонгоорой.

А.8 Б. 6 В.5 г. 3

4. Амьдрах нөхцөлөө бүрдүүлэхийн тулд би түүнээс нүүр буруулсаан. Өгүүлбэрт буй шууд тусагдахууныг тодорхойлоорой.

5. тайгаруулж чадахаа больдог хэлц холбоо үгийг энгийн бүтэцтэй үгээр солин найруулаарай.

Тэгш

Ертөнцийн тухайд яг л цаг хугацаа урсаж байгаа мэтээр төсөөл. Тэгвэл чамд муруй бүхэн тэгшхэн санагдах вий.

Миний явах жим хоёр аюулын дундуур гарчээ. Нэг нь нигүүлсэл хэмээх ангал, нөгөө нь бахархал хэмээх оргил.

Өв тэгшийг бүтээх энэ бол өөрийн буг чөтгөрийг өөрийн бурхан болгож өөрчлөхийг хэлнэ. Үүний тулд эхлээд буг чөтгөрөө бүтээх хэрэгтэй болно.

1. Эхийн гол санааг хэлц бус холбоо үгээр илэрхийлээрэй.

2. Онцолсон өгүүлбэр хэлэх зорилгын хувьд ямар өгүүлбэр болохыг тодорхойлоорой.

3. Үгийн ойролцоо, төрөл утгатай үгийг нь олоорой.

жим, ертөнц

4. өөрчлөхийг холбогдох зөв бичих дүрмийг тайлбарлаарай.

5. Нэг нь нигүүлсэл хэмээх ангал, нөгөө нь бахархал хэмээх оргил.

өгүүлбэр зүйн задлал хийгээрэй.

Хорвоо хүний бүтээл

Зөвхөн хүн л ертөнцийг утга учиртай болгодог. Та бид ч гэсэн үүнд хувь нэмрээ оруулсаар яваа. Хэрэв зээ хүн нэг л удаа хорвоо ертөнцийг ойлгох ахул тэр мөчөөсөө эхлэн хорвоо ертөнц өөрийнх нь бүтээл болохыг мэдэрнэ. Ингээд л түүнд бусад бүтээгчийн адилаар өөрийн бүтээлийг хайрлах хэрэг гарна.

1. Эхэд цогцолбор нэмэн дэлгэрүүлээрэй.

2. мөч үгийн ижил нэрийг олж, өгүүлбэрт оруулаарай.

3. хүн л үгэнд хэдэн утга байна вэ, утгуудыг нэрлэн бичээрэй.

4. Эх дэх нийлмэл нэр үгийг ялган бичээрэй.

5. Зөвхөн хүн л ертөнцийг утга учиртай болгодог. Өгүүлбэрийн гишүүдээр зурж, тайлбарла

Дараалал

Чиний амьдрал олон оролдлогын дараалал болог! Харин амжилт хийгээд азгүйтэл бүхэн чинь нотолгоо болог! Одоо чамд зөвхөн юуг хайж, юуг нотолж байснаа харуулах л үлдлээ.

1. Эхийн гол хэсгийг өгүүлбэрээр нэмэн дэлгэрүүлээрэй.

2. Чиний амьдрал олон оролдлогын дараалал болог! Өгүүлбэрийг гишүүдээр зурж, олон, оролдлогын гишүүнийг тодорхойлоорой.

3. хайж үгийг нийлмэл бүтэцтэй ойролцоо утгатай үгээр нь солин найруулаарай.

4. амьдрал үгийг үгзүйн бүрэн задлалаар задлаарай.

5. үлдлээ үгийг цагаар төгсгөх нөхцөлүүдээр хувирган, монгол бичгээр бичээрэй.

Үнэн үг

Хэрэв хэн нэгэнд худал ярих хэрэгцээ алга гэж байвал, тэрээр худал хэлээгүйнхээ ашиг тусыг олохыг эрмэлзэж байгаа хэрэг.

Хараалын үгс юунд хэрэгтэйг би ер ойлгохгүй юм. Хэрэв хэн нэгнийг сэтгэлийг өвтгөе гэвэл үнэнийг хэлэхэд л хангалттай шүү дээ.

1. Хараалын үгс юунд хэрэгтэйг би ер ойлгохгүй юм. Өгүүлбэрийг дэлгэрүүлээрэй.

2. Онцолсон үгийг бүтцээр нь зааглан, бүтээврийг нэрлэн бичээрэй.

3. Эхээс энгийн үүсмэл үгийг түүж бичээрэй.

4. худал үгийг давтаж хоршсон үүсмэл болгон хувиргаарай.

5. хэрэгцээ үгийг бүх тийн ялгалаар хувилгаж, монгол бичгээр бичээрэй.

esse

2011 оны 12-р сарын 26 Нийтэлсэн Enkhtuya

Эссэ

} Essay-англиар

} Essai-франц хэлний /туршилт,оролцоо/

} Исээ-Л.Түдэв

} Эссе –Галбаатар

} Эссээ Д.Урианхай

} /Туршиц,төөрөгдөл/-гэж орчуулан үздэг.

Эссэ гэж юу вэ?

} Эссэ гэж юу вэ гэдэг нь нэг шийдэлд хүрээгүй байгаа.

} Л.Түдэв “исээ бол исэж жигдэрсэн айргийн нэр.Иймд найруулан бичих буюу хүн сэтгэж бодож дууссан эцсийн дүн гэж үздэг.

} Өнөрбаян “Хүн таньж мэдэж ойлгож ухаарсны дараа сэтгэхүйн олон үйлдэл хийсний дүнд өөрийг бодлыг илэрхийлсэн” гэж үзсэн.

} Л.Отгонсүрэн “Ертөнцийг үзэх хувийн үзэл,онгодын цалгиа,мэдрэмж дээр гарч ирдэг” гэж үзсэн.

Эссэ бичихэд сэтгэх чадвар маш чухал юм.

} Юмсын гадаад шинжийг олж харах

} Юмсын дотоод мөн чанарыг олж мэдэх

} Юмсын учир шалтгаан,үр дагаврыг тогтоох,нэгтгэн дүгнэх

} Бичих,бодох,сонсох,ярих чадварыг хүүхдүүдэд төлөвшүүлэх нь чухал.

  • Утгыг ойлгон унших,богино хугацаанд гүйлгэн унших
  • Гол түлхүүр үгийг олж дэвшүүлж буй асуудлыг тодорхойлж утгыг гүнзгий гарган дүгнэх

Бичих чадвар

} Дуурайн зохиох

} Найруулан бичих/хэрэг явдал,баримт,мэдээллийг утга төгөлдөр найруулах/

} Аливаа асуудлын талаар эргэцүүлэн бодох,шийдвэр дүгнэлт гарган бичих

Эссэ бүтэц

} Үндсэн хэсэг

} Оршил буюу тайлбар

} Үндэслэл буюу шийдэл

} Гол хэсэг /дэмжлэг/

} Төгсгөл хэсэг буюу дүгнэлт

} /зохиогчийн санаа/

Найруулгын хэв маяг

} Юмсын гадаад шинжийг олж чаддаг,уялдаа холбоог гаргаж,үзэл бодлоо баримтаар тавьдаг.

Онцлог шинж:

Зөвхөн өөрийн дүгнэлтийг бичиж болдог.

Таны бичсэн эссэ таны хувь хүний чинь хувьд хэн болох нь харагдана.

Зохиомж

} Зохиогчийн өвөрмөц сэтгэлгээ

} Бичлэгийн ур ухаан

} Найруулгын алдаагүй

} Баримтын сонолт оновчтой

} Бичлэгийн зохион байгуулалт эмх цэгц

} Бичгийн соёл

} Цэг тэмдэг,зөв бичгийн дүрмийн мэдлэг

Эссэг үнэлэх шалгуур

} Агуулга:

} Учир шалтгаан үндэслэл

} Үр дагавар зөв тодорхойлсон

} Бүтэц:

} Эхлэл хэсэг зөв,оновчтой

} Нотолгоо болон няцаалтыг дэмжсэн дэмжлэгүүд

} Төгсгөл хэсэг дүгнэлттэй эсэх

ulsiin shalgaltiin asuult A angi

2011 оны 05-р сарын 19 Нийтэлсэн Enkhtuya

Монгол хэлний хичээлийн улсын шалгалтын чиглүүлэх асуулт

Өдөр, эчнээ А анги

1. Эх, эхийн онцлог, ангилал, нэгж, бүрдүүлбэр

2. Эхийн утга санаа / төрмөл, гол, шинэ, зорьсон санаа/

3. Эхийн хэв маяг / хүүрнэмж, тоочимж, тайлбарламж, эргэцүүлэмж /

4. Найруулбар түүний төрөл / албан бичгийн, сонин сэтгүүлийн, уран зохиолын, шинжлэх ухааны /

5. Эхийн хувиргал / хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох /

6. Өгүүлбэрзүйн судлах зүйл, өгүүлбэрзүйн холбоо / угсруулах, зэрэгцүүлэх, харилцан угсрах /

7. Холбоо үг түүний онцлог, үүрэг, ангилал /,Чөлөөт ба чөлөөт бус холбоо үг

8. Өгүүлбэрийн гишүүн, тэдгээрийн онцлог, ангилал, үүр өндгийн харьцаа

9. Гол гишүүд, тэдгээрийн онцлог

10. Дэлгэрүүлэгч гишүүд тэдгээрийн онцлог

11. Өгүүлбэр, түүний онцлог, ангилал, бүтэц ба бүтэц бус өгүүлбэр түүний онцлог, ангилал

12. Цөм ба цөм бус өгүүлбэр

13. Нийлмэл өгүүлбэр, онцлог, ангилал

14. Өгүүлбэрийн хувиргал / хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох /

15. Үг, үгийн утга, үгийг ангилах / гол ба туслах үг, тэдгээрийн ангилал /

16. Утгын орон,үгийн утгын зүйлчлэл, үгийн утгын хэв шинж

17. Жинхэнэ нэр түүний онцлог, хувилал

18. Үйл үг түүний онцлог, ангилал

19. Тэмдэг нэр түүний онцлог

20. Тооны нэр түүний онцлог, ангилал

21. Орон цагийн нэр түүний онцлог, ангилал

22. Туслах үгийн аймаг

23. Бүтээвэр түүний онцлог, ангилал, язгуур бүтээвэр түүний онцлог, ангилал

24. Залгавар бүтээвэр түүний онцлог, ангилал

25. Нэрийн хувилал, нэр үгийн бүтэц дэх бүтээврийн байр

26. Үйлийн хувилал, үйл үгийн бүтэц дэх бүтээврийн байр

27. Үгийн хувиргал / хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох /

28. Авиалбар түүний онцлог, авиа авиалбарын харьцаа

29. Эгшиг авиалбарын онцлог, ангилал

30. Гийгүүлэгч авиалбарын онцлог, ангилал

31. Зөв бичих дүрэм

асуулт

2011 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Enkhtuya

Монгол хэлний хичээлийн улсын шалгалтын чиглүүлэх асуулт

Өдөр, эчнээ А анги

1. Эх, эхийн онцлог, ангилал

2. Эхийн утга санаа / төрмөл, гол, шинэ, зорьсон санаа/

3. Эхийн хэв маяг / хүүрнэмж, тоочимж, тайлбарламж, эргэцүүлэмж /

4. Найруулбар түүний төрөл / албан бичгийн, сонин сэтгүүлийн, уран зохиолын, шинжлэх ухааны /

5. Найруулга, түүнд тавигдах шаардлага, найруулгын алдаа

6. Эхийн хувиргал / хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох /

7. Өгүүлбэрзүйн судлах зүйл, үндсэн нэгж, хэлбэржсэн үг

8. Өгүүлбэрзүйн холбоо / угсруулах, зэрэгцүүлэх, харилцан угсрах /

9. Холбох ёсны тогтолцоо /үг, өгүүлбэр холбох ёс /

10. Холбоо үг түүний онцлог, үүрэг, ангилал /

11. Чөлөөт буюу хэлц бус холбоо үг

12. Чөлөөт бус буюу хэлц холбоо үг

13. Өгүүлбэрийн гишүүн, тэдгээрийн онцлог, ангилал

14. Гол гишүүд, тэдгээрийн онцлог

15. Дэлгэрүүлэгч гишүүд тэдгээрийн онцлог

16. Өгүүлбэр, түүний онцлог, ангилал

17. Бүтэц өгүүлбэр түүний онцлог, ангилал

18. Бүтэц бус өгүүлбэр түүний онцлог, ангилал

19. Цөм өгүүлбэр

20. Цөм бус өгүүлбэр

21. Нийлмэл өгүүлбэр

22. Хэлц ба хэлц бус өгүүлбэр

23. Өгүүлбэрийн хувиргал / хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох /

24. Үг, үгийн утга

25. Үгийг ангилах / гол ба туслах үг, тэдгээрийн ангилал /

26. Үгийн утгын зүйлчлэл

27. Үгийн аймаг, аймаглах зарчим

28. Жинхэнэ нэр түүний онцлог, хувилал

29. Үйл үг түүний онцлог, ангилал

30. Тэмдэг нэр түүний онцлог

31. Тооны нэр түүний онцлог, ангилал

32. Орон цагийн нэр түүний онцлог, ангилал

33. Туслах үгийн аймаг

34. Бүтээвэр түүний онцлог, ангилал

35. Язгуур бүтээвэр түүний онцлог, ангилал

36. Дагавар бүтээвэр түүний онцлог, ангилал

37. Нөхцөл бүтээвэр түүний онцлог, ангилал

38. Нэрийн хувилал, нэр үгийн бүтэц дэх бүтээврийн байр

39. Үйлийн хувилал, үйл үгийн бүтэц дэх бүтээврийн байр

40. Үгийн хувиргал / хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох /

41. Авиалбар түүний онцлог, авиа авиалбарын харьцаа

42. Эгшиг авиалбарын онцлог, ангилал

43. Гийгүүлэгч авиалбарын онцлог, ангилал

44. Зөв бичих дүрэм